БНЧУ-ын Бланско хотод шагайн харвааны тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

БНЧУ-ын Бланско хотод шагайн харвааны тэмцээн болов

БНЧУ-ын Бланско хотод шагайн харвааны тэмцээн болов

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Европ дахь шагайн харвааны холбооны Чех Улс дахь салбар зөвлөл хамтран шагайн харвааны цомын аварга шалгаруулах тэмцээнийг Чех Улсын Бланско хотноо зохион байгууллаа.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол үндэсний наадгай шагайн харвааг хилийн чанадад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Элчин сайдын ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд Чех, Унгар, Герман, Польш, Швед зэрэг 7 орны нийт 11 баг цэц мэргэнээ сорьсноос Бельги Улсын баг тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэн болсон бол удаах байруудад Франц, Чехийн багууд шалгарлаа.

Монголын шагайн харвааны холбооны Европ дахь албан ёсны салбар зөвлөлөөр Европын шагайн харвааны холбоог батламжилсан бөгөөд батламжийг тус тэмцээний үеэр гардуулж салбар зөвлөлийн анхдугаар хурлыг хийлээ. Ингэснээр 11 дүгээр сард Франц Улсад болох Европын шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн нь аймгийн статустай болж аймгийн цол, зэргийг олгох боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж