Францын Альпийн тосгонд болсон хуримын ёслолын үеэр есөн настай охин ор сураггүй алга болжээ. Охиныг алга болсноос нь хойш нисдэг тэрэг, цагдаагийн нохой ашиглан өргөн бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайж байгаа ч олж чадаагүй байна.
Охин сураггүй болоод аль хэдийнэ 48 цаг өнгөрсөн аж. Маелис де Араужо охин энэ сарын 27-ны 03:00 цагийн үед алга болжээ. Охин эцэг эхийнхээ хамт Понт де Бюүвойсин гэх тосгонд болсон хуримын ёслолд оролцож байхдаа сураггүй болсон байна.
Охиныг алга болсны дараа тэр даруй хуримын үдэшлэгийг зогсоож, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Цагдаа нар гурван нохойд охины чихмэл тоглоомыг үнэртүүлэн хайж байгаа ч ямар нэг сэжүүр олж чадаагүй байна. Зарим эх сурвалж охиныг хулгайлагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: mminfo.mn
Холбоотой мэдээ