Тарваган тахлын тохиолдол илэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Тарваган тахлын тохиолдол илэрчээ

Тарваган тахлын тохиолдол илэрчээ

Ховд аймгийн Жаргалант сумын нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн нь Тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тус иргэн эдүгээ эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв тарваган тахлын тандалт судалгаа хийсэн байна. Тус судалгаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогдсон байна.

Харин Ховд аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Баянговь, Хэнтий аймгийн Хэрлэн сум болон Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгджээ.

Тиймээс тарвага, тарваганы гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: mminfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж