Найзыгаа хөнөөж, машиныхаа тээшинд нуужээ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Найзыгаа хөнөөж, машиныхаа тээшинд нуужээ

Найзыгаа хөнөөж, машиныхаа тээшинд нуужээ

Баянгол дүүргийн VI бичил хороололд  гэртээ архидан согтуурсан найзууд муудалцаж, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал,  бусдын эд хөрөнгийг булаасан, хулгай хийсэн, эд хөрөнгө залилсан хэргээр ял шийтгүүлж явсан М гэх залуу найз Г болон Н нартай гэртээ архидан согтуурчээ. Улмаар Г-тэй маргалдан хутга барин дайрч, хүзүүн тус газар нь зүсэж гэмтээн, алхаар цохиж, цээжинд нь хутгалан хэрцгийгээр бүрэлгэжээ.

Гэмт этгээд хэргээ нуун далдлахын тулд талийгаачийн цогцсыг юманд ороож, машиныхаа тээшинд нуусан байсан гэнэ. Ингэхдээ найз Н-дээ “Хэрвээ энэ талаар хүнд хэлвэл өөрийг чинь бас ална” гэж сүрдүүлжээ. Хэд хоног машины тээшинд байсан цогцос муудаж үнэр орсон тул хавь орчны айлуудад үнэртэж, улмаар энэ хэрэг ил болсон байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хамтран шалгаж буй юм байна. Учир нь сэжигтэн М Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу орчмоос баригджээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж