Кейт Миддлтон бараг бүтэн сарын турш олны өмнө харагдсангүй. Эхлээд хааны гэр бүлд ойр эх сурвалжууд түүнийг Уильяамын хамт амрахаар явсан гэж байлаа. Харин саяхнаас шинэ мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө хааны гэр бүлийн танил нэгэн Британийн хэвлэлүүдэд герцогийн ахайтанг яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлсэн тухай мэдээлэв.
Тэрбээр “өнгөрсөн долоо хоногийн эхээр Кейт эмнэлэгт хэвтсэн. Хааны гэр бүл ч багагүй сандралд орсон. Миддлтоныг Мэрилебон дахь хаантны цэргийн эмнэлэгт хүргэсэн ч дараагийн өдөр нь эмнэлэгээс гарсан” гэж мэдээлэл сайтай эх сурвалж хэлжээ. Гэхдээ эх сурвалж чухам юунаас болон түүнийг эмнэлэгт хүргэснийг хэлсэнгүй. Харин зарим хэвлэл мэдээлэл Кейт Миддлтоныг жирэмсэн болсон гурав дахь хүүхдээ төрүүлнэ гэж бичиж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ