Даргаа эзгүйчилсэн орлогч хариуцлагаа хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Даргаа эзгүйчилсэн орлогч хариуцлагаа хүлээх үү?

Даргаа эзгүйчилсэн орлогч хариуцлагаа хүлээх үү?

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээн дэх хэрүүлийн алим болж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа “Улаанбаатар хотын төв замаар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр” 2017 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү шийдвэрийг Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү дур мэдэн гаргасан бололтой. Иргэдийн дунд зүүн эргэхийг хориглох тухай санал асуулга явуулахад дийлэнх олонх нь эсэргүүцэж, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн алба зэрэг мэргэжлийн байгууллагууд уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг зөвлөсөн ч  нийслэлийн дарга нар хүлээж авахгүй байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү иргэдэд илт хохиролтой энэхүү шийдвэрийг хотын даргатайгаа ч ярилцаж зөвшилцөлгүй гаргасан байна. Орлогч дарга энэхүү шийдвэрээ хотын дарга С.Батболдыг Тайланд улсад айлчлал хийж байх хойгуур нь гаргажээ.

Хотын ажил гэдэг бол 1,3 сая иргэний амьдралын асуудлыг шийддэг хариуцлагатай ажил. Нийслэлийн бүх шийдвэр нарийн судалгаа дээр суурилан, алдаа мадаггүй гарч байх учиртай. Учир нь энэ мэт буруу нэг үйлдэл, нийслэлийн 1,3 сая иргэдийг хохироож байгааг та бид харж байна. Нийслэлийг удирдлагаар ажиллах хүн мэдлэг боловсролтой, туршлагатай байх шаардлагатай. Харин жүжигчин П.Баярхүү Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах боловсролын болон ёс зүйн шаардлагад нь нийцэх үү?

Иргэд болон мэргэжлийн байгууллагууд нь эсэргүүцээд байхад дур мэдэн, том толгойлж, хотын даргыгаа эзгүйчилж шийдвэр гаргасан П.Баярхүү орлогч даргадаа хариуцлага тооцож шатахуун, цаг хугацаагаараа хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгоно уу ХОТЫН ДАРГАА!!!!!

С.СУГАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж