Гадаад орчны цацрагийн хяналтын чиглэлээр сургалт явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Гадаад орчны цацрагийн хяналтын чиглэлээр сургалт явагдаж байна

Гадаад орчны цацрагийн хяналтын чиглэлээр сургалт явагдаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Японы атомын энергийн агентлаг хамтран “Сургагч багш бэлтгэх” дагалдах сургалтыг “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвтэйгээр энэ сарын 28-наас ирэх сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь гадаад орчны цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, хяналтын чанарыг сайжруулах, энэ чиглэлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Сургалтад 13 байгууллагын 15 мэргэжилтэн хамрагдаж байна.

Түүнчлэн ирэх сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сургалтад холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж