Д.Зоригтын асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Д.Зоригтын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулах тухай нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн саналыг авч хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Сайд Д.Зоригтыг огцруулах долоон үндэслэлээс гадна өдий төдий үндэслэлүүд бий. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд үр ашиггүй гэрээ болсон тухай тодорхой ярьж байгаа. Уг нь Засгийн газарт Оюутолгойн гэрээг шинэчлэх үүрэг өгсөн гэсэн, сайд Д.Зоригт, С.Баяррцогт нар амлалт биечлэн авсан гэж сонссон.  Мөн Тавантолгой болоод бусад стратегийн ордуудыг нэрлэж болно.  Монголын хойд талд орших төмөртийн ордыг зөөгөөд дууслаа. Өдөрт хэдэн мянган вагоноор төмрийн хүдэр урагшаа гарч байна. Эзэн байна уу.  Тавантолгойн ордын тогтоолыг зургаан сарын туршид хэрэгжүүлсэнгүй. Гэтэл улсын төсөвт 400 гаруй тэрбум төгрөгийг Тавантолгойгоос олно гээд тооцоолчихсон байдаг. Хөрөнгө оруулагч нь тодроогүй. Налайхад амиа алдсан 43 хүнийг өөрсдийн буруугаар амиа алдсан гэж хэлэх юм уу, УИХ-аас өгсөн үүрэг даалгавар биеллээ олоогүйгээс өнөөдөр эдгээр хүмүүс амиа алдсан. Тийм байтал энхийн цагаан тагтаа шиг хариултыг сайд Д.Зоригт  өгч байгаа нь харамсалтай байна” гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж