YouTube логогоо өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй видео портал сайт YouTube логогоо өөрчилжээ. Технологийн салбарт анх мэндэлсэн цагаасаа л хойш Tube гэдэг үгийг “тоглуулах” товчлуураар тодотгож ирсэн тэд энэ удаад өөр дизайн сонгожээ. YouTube-ийг илтгэдэг улаан товчлуур одоо YouTube гэх үгийн урд байрлах болсон байна. Өнгөний хувьд уламжлалт улаан, цагаан, хар өнгийг хэвээр үлдээжээ.

Google компанийн эзэмшилд байдаг YouTube ойрын хугацаанд хэд хэдэн шинэчлэл танилцуулахаар бэлтгэж байгаагийн нэг нь шинэ лого аж.

Өргөн, нарийн гээд харилцан адилгүй дэлгэцтэй бүх төрлийн төхөөрөмжид тааруулахын тулд логогоо ийнхүү шинэчилсэн гэж компанийн зүгээс мэдэгдсэн байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж