Оросын Батлан хамгаалах яам, цэрэг, техникийн ‘Армия-2017’ форумын хүрээнд 170 гаруй тэрбум рублийн 26 гэрээ байгуулжээ.
Москва орчмын Кубинка баазад наймдугаар сарын 22-27-ны хооронд болсон цэрэг, техникийн ‘Армия-2017’ форумын хүрээнд зохион байгуулсан “Эх оронч” сэдэвт хэвлэлийн бага хурал дээр Оросын Батлан хамгаалахын орлогч сайд Юрий Борисов энэ тухай хэлжээ.
Цэргийн яамны байгуулсан гэрээний мөнгөн дүн өнгөрсөн оны үзүүлэлтээс давсан бөгөөд ‘Армия-2016’ чуулгын үеэр 130 тэрбум рублийн 17 гэрээ байгуулсан байдаг.
Юрий Борисов “Гэрээний дагуу ОХУ-ын Батлан хамгаалах яам 600 ширхэг шинэ техник авах ба 200 техникийн нэгжийг сайжруулан шинэчлэх юм” гэжээ.
Юрий Борисов ‘Бид нийт 170 гаруй тэрбум рублийн өртөг бүхий 23 гэрээг батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын 17 үйлдвэртэй байгууллаа. Гэрээний энэ багцад гарын үсэг зурсан нь зэвсэглэлийн улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал шат болж байна.
Гэрээнд зааснаар Оросын Зэвсэгт хүчин ‘Искандер-М’ цогцолборын хоёр бригадын техник хэрэгслийг иж бүрэн шинэчлэх аж.
Юрий Борисов 2020 он хүртэл 100 “Армата” танк нийлүүлэгдэх гэрээ байгуулсан гэжээ. Мөн генерал “Су-57 сөнөөгч онгоцны нийлүүлэлт Агаар сансрын хүчинд 2019 онд нийлүүлэгдэж эхэлнэ” гэлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ