Өмнөд Солонгос 2000 воны дэвсгэрт гаргана

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос 2000 воны дэвсгэрт гаргана

Өмнөд Солонгос 2000 воны дэвсгэрт гаргана

Өмнөд Солонгосын төв банкнаас 2018 оны өвлийн олимпод зориулан 2000 воны мөнгөн дэвсгэрт гаргахаар болжээ. Өвлийн олимпийн наадам Өмнөд Солонгосын Пёнчанд болох юм.

Өмнөд Солонгосын нь томоохон тэмдэглэлт баяр, онцгой үйл явдалд зориулан зоос, марк гаргаж байсан ч анх удаа дурсгалын мөнгөн дэвсгэрт гаргаж байна.

Мөнгөн дэвсгэртийн нэг талд өвлийн найман спортын төрлийг дүрсэлж,  эсрэг талд нь Чусоний үеийн алдартай зураач Ким Хон-догийн зурсан “Нарсны доорх бар” хэмээн уран зургийг хэвлэх аж.

Өмнөд Солонгосын төв банкнаас мөнгөн дэвсгэртийг нийт 2.3 сая хувь хэвлэх аж. Дурсгалын мөнгөн дэвсгэртийг арваннэгдүгээр сарын 17-нд худалдаалах гэнэ.

Эх сурвалж: The Korea Times

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж