Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж.
Энэ сарын тавны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Дүүргийн харьяа хэлтсүүд буюу хугацаат цэргийн албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож есөн тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Туул голын хог хаягдал цэвэрлэх аян ирэх сарын 16-ны өдөр дуусна. Тиймээс аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцож эрүүл, таатай орчинд амьдрахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс уриаллаа.
Эх сурвалж: БЗД
Холбоотой мэдээ