Энэ намрын анхны цас ОХУ-ын Сочи хотоос холгүй орших уулын цанын амралт “Красная Поляна” гэх газарт оржээ. Тус газар нь далайн төвшнөөс дээш хоёр мянган метрийн өндөрт оршдог юм байна. Өнгөрсөн жилийн анхны цас энэ бүс нутагт есдүгээр сард орсон гэнэ.
Харин сошиал хэрэглэгчид үүнийг цас биш, мөндөр гэж үзжээ. Учир нь, Онцгой байдлын албаны мэдээллээр, тус бүс нутагт мөндөр, орж, хүчтэй салхитай байна гэж анхааруулж байсан гэнэ.
Ц.Уран