Дэлхийн мисст эх орноо төлөөлөх гоо бүсгүй өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн мисст эх орноо төлөөлөх гоо бүсгүй өнөөдөр тодорно

Дэлхийн мисст эх орноо төлөөлөх гоо бүсгүй өнөөдөр тодорно

“Miss World 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйг өнөөдөр шалгаруулна. Энэ жил гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шалгарсан нийт есөн оролцогчоос үндэсний ялагчаа тодруулах юм.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдахаар болжээ.

Шалгаруулалтын журам:

Шалгаруулалтын дүн 50 хувь шүүгчдийн оноо 50 хувь нь лайк, шэйрийн оноогоор дүгнэгдэнэ. Лайк болон бусад эмошионууд – нэг оноо, шэйр – гурван оноо хамгийн их оноо авсан оролцогч 20 оноо авна. Авсан оноогоор пропорцлон тус бүрийн оноог гаргана. Монгол Улсаа төлөөлүүлэн оролцуулахыг хүссэн Миссээ https://www.facebook.com/missworldmongolia/ хуудсаар орж лайк, шэйр хийж дэмжих боломжтой. Санал хураалт өнөөдөр 17:30 цагт дуусах юм байна.

Эх сурвалж: mminfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж