Хөлбөмбөг: Шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 13.30 цагт Хангарьд ордны 14 давхрын “Нэгдсэн хурлын танхим”-д “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Дэлхийн чансааны 148-д бичигддэг Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийх Монголын насанд хүрэгчдийн шигшээ багийн бэлтгэл өчигдрөөс  (2017.08.29) эхэллээ. Тэмцээн аравдугаар сарын 05-нд болно.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Хүрхрээ үндэсний лиг”-т хүч үздэг шилдэг 29 тоглогчийг багтаа дуудсан. Эдгээр тоглогчдоос 18 нь Тайванийг зорих шигшээ багт багтаж, дэлхийн чансаа ахиулах албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцоно.

Монголын шигшээ баг энэ баасан гаригт “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим”, ням гаригт 17:00-ээс Легионеруудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Сонирхуулахад, насанд хүрэгчдийн шигшээ багаас гадна 16 хүртэлх насны шигшээ есдүгээр сарын 20-24-нд, 19 хүртэл насны шигшээ аравдугаар сарын 31-11.07-ны өдрүүдэд нас насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа.  Түүнээс гадна насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг арваннэгдүгээр сарын 04-08-ны хооронд Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцох учраас Монголын шигшээ багуудын хувьд тун завгүй өдрүүд эхэлж байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж