Хьюстоны үер: Хохирол нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Хьюстоны үер: Хохирол нэмэгдсээр байна

Хьюстоны үер: Хохирол нэмэгдсээр байна

Катрина хар шуурганаас хойш 12 жил өнгөрсөн ч АНУ-ын Нью-Орлеанс хот бүрэн сэргэж амжаагүй байна. Нью-Орлеанс хотын хүн ам шуурганаас хойш 90 мянгаар багасч, ажлын байрны тоо 10 хувиар хумигджээ. Тэрчлэн АНУ-ын Техас муж  улсыг Харви далайн шуурга нөмөрч, Хьюстон хот үерт автлаа. Хьюстон орчимд 2015 оноос хойш гурван удаа үерийн гамшиг нүүрлэсэн ч энэ удаагийнх илүү хохирол дагуулжээ. Шуурганы хохирол хэдэн тэрбумаар хэмжигдэж байна.

Техас муж улс нь нефтийн баялаг нөөцтэй бүс нутаг бөгөөд Хьюстон хот үерт автсанаар олон тооны үйлдвэр хаалгаа барьж, газрын тосны бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөөд байна. Тус бүс  нутаг АНУ-ын газрын тосны бүтээгдэхүүний 30 орчим хувийг нийлүүлдэг аж. Үерийн гамшгийн дараа даваа гаригт шатахууны үнэ 6 центээр нэмэгдэж 1.73 ам.долларт хүрсэн байна. Техас муж улс дахь боловсруулах үйлдвэрүүд өдөрт 4.9 сая баррель давсан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Үерийн уршгаар есөн хүн амиа алдсаныг албаныхан мэдээлжээ. Мөн 30 мянга гаруй хүн орон гэрээсээ дайжиж, түр хоргодох байруудад өдөр хоногийг өнгөрөөж байна. Хьюстон хотын 104 мянга гаруй иргэн тог цахилгаангүй болжээ. Хьюстон орчмын үерийн усны хэмжээг жишвэл Солт Лейк нуурын усыг хоёр дахин ихэсгэсэнтэй тэнцэх хэмжээнд хүрчээ.

Шуурга, үерийн гамшгийн хохирлын хэмжээг “Moody’s” байгууллагын шинжээчид  40-50 тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ. Техас муж улсад 2016 оны газрын тосны үнийн уналтаас хойш ажилгүйдлийн түвшин АНУ-ын дунджаас дээгүүр болж өссөн байв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үерийн гамшгийн эсрэг яаралтай арга хэмжээ авахаа мэдэгдсэн бөгөөд мягмар гаригт Техас муж улсад айлчилж нөхцөл байдалтай танилцжээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж