Б.Түвшинбат Германы тамирчинд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Б.Түвшинбат Германы тамирчинд ялагдлаа

Орос улс дэлхийн хамгийн том цөмийн мөс хагалагч онгоцыг бүтээж байгаа хэмээн Английн цөмийн эрчим хүчний шинжээчдийн хорооноос мэдээлжээ.

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Б.Түвшинбат медалийн төлөөх тоглолтод рингний эзэн орны тамирчинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Дөрөвний нэг шигшээ буюу хүрэл медалийн төлөөх тоглолтод тэрбээр Европ тивийн аварга, Германы боксчин Абасс Бараоуд 5:0 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

Б.Түвшинбат дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиорыг 5:0, хоёрдугаар тойрогт 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировыг 4:1 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Харамсалтай нь, медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд ялагдсанаар ДАШТ-ий рингийг орхиж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж