Д.Отгондалай дэлхийн аваргын медальтан боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Д.Отгондалай дэлхийн аваргын медальтан боллоо

Хойд Солонгосын алслагдсан тосгоны оршин суугчдын эгэл жирийн амьдрал сүүлийн үед зарим эх сурвалжуудаар гадаад ертөнцөд цацагдаж эхэлжээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангаж, цаашид мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.

Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-ий 60 кг-ын жинд тэрбээр дөрөвний нэг шигшээд Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулган авснаар хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм. 

Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар өнөөдөр Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдлээ.

Тэрбээр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдана. Д.Отгондалай Риогийн олимпийн рингэнд мөнгөн медалийн төлөө тоглолтод түүнтэй тулалдаж, ялагдал хүлээж байсан билээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж