УИХ дахь МАН-ын бүлгийн хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаан 15.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд 20.30 цагийн үед түр завсарлаад эргэж орсон юм.
Бүлгийн хурал эхлээд удаагүй байхад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр 19.00 цагийн орчимд “Ерөнхий сайдыг огцруулах саналд Ц.Нямдорж гишүүн гарын үсгээ зурав. МАН-ын бүлгийн хурал” хэмээн жиргэжээ.
Бүлгийн гишүүд таван цагийн турш хуралдсаны эцэст 20.30 минутын үед завсарласан. Түр завсарлах хугацаанд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан хэсэг гишүүд нэгнийхээ өрөөнд цугларч саналаа нэгтгэсэн гэдгийг эх сурвалж хэллээ.
Ингээд төд удалгүй хурал үргэлжилсэн байна. Яг одоо хуралдаан үргэлжилж байна.
Т.НОМИН