Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-д ОУХМ Б.Чинзориг шөвгийн наймын тоглолтод ялагдал хүлээснээр энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлж байна.
Дөрөвний нэг шигшээ буюу хүрэл медалийн төлөөх тоглолтод тэрбээр 2017 оны Европын аварга, Армяны боксчин Оганес Бачковтой тоглож, 4:1 харьцаатай ялагдав.
Дэлхийн аваргыг зорьсон Монголын дөрвөн тамирчнаас одоо Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар өнөө шөнө 01.00 цагаас медалийн төлөө тоглоно.
С.ЦЭЛМЭГ