Германы Хамбургт болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр болж байна.
ДАШТ-ий рингэнд хүч сорьсон Монголын дөрвөн боксчин бүгд медалийн төлөөх тоглолтод шалгараад байсан бөгөөд 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ сая тулалдаж, ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгалаа.
Г.Ган-Эрдэнэ 49 кг-д дөрөвний нэг шигшээ буюу хүрэл медалийн төлөөх тоглолтод Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумбийн боксчин Юберхен Мартинезэд ялагдал хүлээв.
С.ЦЭЛМЭГ