МАН-ын бүлгийн хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 31 гишүүн санаа нэгдсэн гэсэн үг юм.
Сануулахад, МАН-ын бүлгийн хуралд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцож байгаа юм.
Ш.Оч