Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Б.Хорлоодой хоёрдугаар тойргийн барилдаанд Румыны Флориан Александра Ларисад торгуулиар ялагдлаа.
Манай тамирчин эхний өрсөлдөгч Доминиканы жүдоч Диана Де Хесусыг вазари үнэлгээгээр хожиж яваад цэвэр ялж, гараагаа амжилттай эхэлсэн ч дараагийн тойрогт ялагдал хүлээснээр өнөөдөр барилдсан Монголын бөхчүүдийн хувьд тэмцээн дууслаа.