Газрын албаныхан иргэдийг хохироож байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Газрын албаныхан иргэдийг хохироож байна гэв

Газрын албаныхан иргэдийг хохироож байна гэв

Баянзүрх дүүргийн газрын албаны тамгыг Нийслэлийн газрын албанаас хураан авснаас болж, тус дүүргийн харьяа зарим иргэд газрын асуудлаа шийдвэрлүүлж чадалгүй олон сар болж байна хэмээн гомдоллох болов. Дүүргийнхээ иргэдийг төлөөлж, дүүргийн 10 дугаар хорооны иргэн С.Отгонцэцэг өнөөдөр /2017.08.29/ мэдээлэл өглөө.

Иргэн С.Отгонцэцэг “Баянзүрх дүүргийн газрын алба тамгагүй байгаа нь ганц энэ удаагийн тохиолдол биш. Газрын албаны тамгыг гар утас шигээ авч явдаг зуршилтай болчихсон. 2016 оны эхний зургаан сард 2635 иргэн, 2017 оны эхний таван сард 278 иргэн газрын асуудлаа шийдүүлсэн байна. Тамга байхгүй учраас энэ жил Баянзүрх дүүргийн жирийн иргэд газрын асуудлаа шийдүүлж чадахгүй олон сар болж байна. Иймээс Д.Бат-Ундрахад тамгыг нь өгч ажлыг нь хийлгээч ээ гэж хүсмээр байна” гэж мэдээлсэн юм.

Иргэн С.Отгонцэцэгийн гомдлын дагуу Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбараас энэ талаар тодрууллаа. Тэрээр:

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд тус дүүргийн Газрын албаны дарга тодорхойгүй байсан учраас тамгыг Нийслэлийн газрын албанд түр хугацаагаар авсан байсан. Тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны зургадугаар сарын 27-ны захирамжаар Баянзүрх дүүргийн Газрын албаны түр орлон гүйцэтгэгчээр Ц.Батмандах гэж хүнийг томилсон. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга наймдугаар сарын 24-нд дээрх захирамжийг хүчингүй болгосон. Харин өнөөдрөөс /2017.08.29/ өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан Д.Бат-Ундрахад ажлыг нь тамга, тэмдэгтэй нь хүлээлгэж өглөө. Мөн дарга тодорхойгүй явсан өнгөрсөн хоёр сарын хугацаанд тус дүүргийн газрын албаны асуудлыг Нийслэлийн газрын алба хариуцан ажиллаж байсан учраас саатсан зүйл байхгүй” гэлээ.

Г.ТҮШИГ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж