Жүдо бөхийн Дэлхийн аваргын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдөж байгаа ОУХМ Г.Хэрлэн эхний тойргийн барилдаанд хийлсэн.
Тэрбээр хоёрдугаар тойрогт Узбекистаны жүдоч Сардор Нуриллаевтай барилдаж, торгуулиар ялагдал хүлээлээ. Ийнхүү Г.Хэрлэнгийн хувьд ДАШТ дууслаа.
Өнөөдөр Монголын жүдочдоос гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан ОУХМ Ч.Аззаяа эхний тойрогт ОХУ-ын тамирчин Юлия Казаринад нэмэлт цагт цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгасан.
Харин ОУХМ Б.Хорлоодойгийн хувьд эхний тойрогт Доминиканы жүдоч Диана Де Хесусыг ялж, одоо Румыны бөх Александра-Лариса Флориантай барилдахаар хүлээж байна.
Б.ЭНХ