Тайванийн Тайпей хотод болж буй Дэлхийн оюутны “Универсиад 2017” наадамд оролцож буй Монголын баг тамирчид гурав дахь медалиа хүртлээ.
Өнөөдөр болсон багийн тэмцээнд эмэгтэй бильярдчид Сингапурын багийг хожиж, хүрэл медалийн эзэд болов.
Үүний өмнө буюу өнгөрсөн ням гаригт (2017.08.27) болсон бильярдын тэмцээнд “Efes” клубын тамирчин Б.Нарантуяа мөнгөн медаль хүртсэн бол жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн, ОУХМ Б.Эрхэмбаяр багийн анхны мөнгөн медалийг авчирсан.
Б.ЭНХ