
Энэ сарын 3-ны өдөр Владимир Путин Латин Америкийн Венесуэл улсад айлчлах үеэрээ Орос Венесуэлийн батлан хамгаалах чадварыг дэмжинэ гэж мэдэгдсэн юм. Оросууд Венесуэлд Су-30 сөнөөгч онгоцыг нийлүүлсэн ба өмнөхөн нь 2005 онд бичигдсэн гэрээнийхээ дагуу захиалагдсан 38 нисдэг тэрэгний сүүлчийн дөрвийг нь нийлүүлсэн байна. Тэр гэрээгээр Ми-17-В5 нисдэг тэрэг 10 ширхэг, арав гаруй Ми-35М, гурван ширхэг Ми-26Т, гурван ширхэг Ми-172-3 ба хоёр Ми-172 нисдэг тэргүүдийг худалдсан ба нийт өртөг нь 500 сая ам.доллар болж байлаа.