Хангайн бүсийн залуучууд чуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Хангайн бүсийн залуучууд чуулжээ

Хангайн бүсийн залуучууд чуулжээ

Хангайн бүсийн залуучуудын чуулган энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн “Өвгөн Жаргалант” зусланд “Эрхээ идэвхжүүлье:Залуучуудын оролцоо” уриан дор болжээ. Чуулганы үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлсэн үгэндээ “МЗХ, НҮБ-ны Ардчиллын сантай хамтран “Эрхээ идэвхжүүлье:Залуучуудын оролцоо төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл 3 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн 3 дугаар шатанд таван бүсийн чуулганыг зохион байгуулах юм. Эхний бүсийн чуулган Баянхонгор аймгаас эхэлж байна. Уг төсөл хэрэгжсэнээр залуус сонгууль болон нийгмийн үйл ажиллагаанд оролцох оролцоо нь эрс нэмэгдэж байна. Тухайлбал 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуус маш идэвхтэй оролцлоо. СЕХ-оос мэдээлснээр 2012 онд 18-25 насны залуус сонгуулийн 10 хүрэхгүй хувийг эзэлдэг байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд 20 гаруй хувиар өсчээ. Бидний хийж буй ажил үр дүнтэй байгаад баяртай байна” гэсэн юм.

“Эрхээ идэвхжүүлье:Залуучуудын оролцоо” төслийн зохицуулагч С.Болорцэцэг төслийн эхний шатны тайланг танилцуулсан юм. Чуулганы эхний өдөр “Залуучуудыг оролцоо, хөгжил”, “Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд болсон. Нийгмийн удирдлагын докторант сургагч багш Б.Цэвэлмаа “Залуучуудын оролцоо, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, шийдвэр гаргах төвшинд залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил сэдвээр сургалтыг орсон юм. Жэндерийн үндэсний шинжээч Ж.Занаа “Залуу эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг сэдвээр илтгэл тавьж, практик сургалтыг явуулсан.
Энэ үеэр аймгийн төлөөлөл болсон залуус аймгийнхаа залууст тулгамдаж байгаа асуудал, хийж хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа ярилцаж, төлөвлөснөөс гадна урлаг, спортын олон төрлийн арга хэмжээнүүдээр хоорондоо өрсөлдсөн юм.

Ийнхүү хангайн бүсийн дөрвөн аймгийн залуус нэгэн дээвэр дор чуулж, бие биенээсээ суралцаж, туршлага судлан, шинэ санаа авч, хоорондоо танилцан, илүү нэгдмэл болж, залуус чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буцжээ. 

Т.МӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж