С.Бямбацогт: Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай | News.MN

С.Бямбацогт: Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай

С.Бямбацогт: Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай

Хуульзүйн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн зарим гишүүд Засгийн газраа огцруулах асуудлыг өргөн барьсан. Уг нь олон нийт энэ асуудлыг намынхаа Их хурлаар шийдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Яагаад яаран ийм асуудал тавих болов? Та Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна. 

-Журмын нөхдийнхөө урмыг хугалж болохгүй. Итгэж сонгосон иргэд олон нийтийн сэтгэл рүү ингэж ус цацаж болохгүй гэдгийг би байнга хэлсээр ирсэн. Харамсалтай нь өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал дахь сөрөг хүчин биш нэг зорилго, нэг үйл хэргийн төлөө зүтгэж яваа бүлгийн нөхдөөс маань гаргаж тавьсныг гайхширч байна. МАНай намд өрөөлийн өрдсөн түймрийг унтраахын оронд үлээж хөгжөөгөөд байгаа нь тун ч зохисгүй байна. Ингэж байж “Жоомоо алах гээд байшингаа шатаав” гээчийн үлгэр болчих вий дээ. Үүнээс болж бусдын идэш, хоноцын хэвтэш болж хохирох вий гэдгээ ер нь бодож үзсэн л байгаа даа. МАН дотроо эвтэй, засаг дороо суурьтай байх нь Монгол улсад маань, ард түмэнд маань ус агаар шиг хэрэгтэй байна. Хар ухаанаар бодоход гэрээ гүйцэд барилгүй буурь сэлгээд байвал хүн малгүй зутарч, хөдөө хотгүй улдана биз дээ. Намынхаа гал тогоонд яриад шийдэж болох асуудлыг хэт дэвэргэж, гал дээр тос нэмэх хэрэг анхнаасаа байгаагүй. Эцсийн бүлэгтээ эндээс хэн ч хожихгүй. Хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжинө гэж ард түмэндээ амлаж гарч ирчихээд өөр хоорондоо хагаралдаж үймэлдэх нь үнэндээ шал утгагүй шүү дээ. Улс гэрээ нурааж тоглох ямар хортойг өмнөх эрх баригчдын үед та бид хангалттай амссан. Тэр алдааг засч, ачааг үүрнэ гэж итгэсэндээ л ард түмэн МАН-д 65 суудал өгсөн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Гэнэтхэн тэнгэрээс буусан юм шиг бардам аашилж, гэрээ нурааж тоглох нь яавч олигтой зүйл биш. Ерэн зургаан жилийн түүхтэй энэ том намд өөрийн дүрэм, тогтсон дэг жаяг гэж бий. Аливаа асуудлыг шийддэг эрэмбэ дараалал гэж байгаа. Хөсөг хөтлөх хүн нь тодроогүй байхад гэрээ буулгаж тэргэнд ачаалах ямар хэрэг байгаа юм бэ? гэдгийг л бүлгийнхээ гишүүдэд хэлж байгаа юм. Удахгүй намын Бага хурал болж, улмаар намын Их хурлын товыг тэндээс зарлана. Харин намын Их хурлаас намын шинэ даргаа сонгох нь тодорхой шүү дээ. Тэр шинэ хүн нь хэн болдог юм тэр нь л Засгийн газраа тэргүүлээд, төрийн бодлогоо хэрэгжүүлээд явна биз.

-Эвтэй байя гэж хамгийн их ярьдаг, уриалдаг нам танай нам шиг санагдах юм. Гэтэл 65 гишүүнтэй МАН шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэл амаа ололцохгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд их байна л даа. Цөөнх байхдаа эвлэдэг, олонх болохоороо эвдэрдэг АН-ын өвчин танайд халдварлачихав уу? 

-Өмнөх УИХ-д намайг бүлгийн даргаар ажиллаж байхад бид 26 үнэхээр зангидсан гар шиг нэг цул болж ажиллаж чадсан. Тиймдээ ч тухайн үеийн эрх баригчдын бодлогын алдааг сануулж засах, дур зоргыг хазаарлаж хязгаарлах хүч бидэнд байсан. 2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэг гол үндэслэл бол манай бүлгийн гишүүдийн эв нэгдэл, гар сэтгэл нийлж ажилласны хүч байсан юм шүү гэдгийг өнөөдөр сануулж хэлмээр байна. Ард түмэн тогтвортой төр, тууштай бодлогыг л юу юунаас илүү хүсч байсан. Элгээрээ хэвтэж өеөдсөн эдийн засгийг өндийлгөх эрч хүч байгаа л гэж МАН-ыг итгэж сонгосон. Илүү жудагтай, илүү чадвартай гэж итгэсэн тэдний сэтгэлийг сэвтээх эрх хэнд ч байх ёсгүй. Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд хасах руу орж ёроолдоо хүртэл унасан эдийн засгийг 5,3 хувийн өсөлттэй болголоо. Цаашаа нүүр буруулсан хөрөнгө оруулагчид наашаа харж эхэлж байна. Үүдээ барьсан үйлдвэр аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд орж, эдийн засгийн цусны эргэлт эрчимжиж байна. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд бидэнд өчүүхэн төдий ч алгуурлах цаг байхгүй. Энэ намын өндөр их нэр хүнд, өмөг түшгээр улс төрийн амьдралд хөл тавьчихаад голомт руугаа нулимах, тогоо руугаа өшигчих арилсан дотортой хүн арай байхгүй биз л гэж найдаж байна. Бид өнгөрсөн хугацаанд олон зүйлийг ойлголцол, зөвшилцөлөөр шийдэж ирсэн. Энэ удаад ч тэгж чадна, тийм чадавх манай бүлгийн гишүүдэд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Төрөө хямруулж, түмнээ талцуулах ёс суртахууны хийгээд улс төрийн эрх бидэнд байхгүй.

-Танай намын бүлэг хуралдана. Бүлэг дээрээ хэл амаа ололцож чадах болов уу? Та юу гэж бодож байна. 

-Өвөл хаяанд ирлээ. Айл өрх төдийгүй улс орон өвлийг яаж өнтэй давах вэ? гэдэгт сэтгэлээ чилээж түлээ түлш, хоол хүнсээ базаадаг цаг. Тарьсан ургацаа бүрэн хурааж, таван малдаа хадлан тэжээлийг нь хангалттай бэлдэхэд анхаардаг үе. Энэ намрын ажлаас ирэх жилийн амьдралын өнгө хамаарна. Хэтэрхий их талцал хэрүүл, хийрхсэн улс төржилтөөс болж бид байрандаа хий эргээд суудагаа одоо болих цаг болсон. Алдаа байвал хэлж засуулах, оноо байвал ойшоож урамшуулах нь монголын төрд хэрэгтэй болохоос биш амин хувийн амбицаа сүржин үгээр халхавчилж, улсынхаа эдийн засаг, түмнийхээ итгэл сэтгэлээр сор залаад суугаад байж таарахгүй. Улс орон гэдэг том эрх ашгийнхаа төлөө нэгдэж чаддаг, эвлэж болдог гэдгийг, уруул дордойвч элэг дордойхгүй гэдгээ манай гишүүд ард түмэндээ харуулна гэдэгт итгэж байна. Журмын нөхөд минь жудагтай тулхтай байгаасай гэж бодож байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-08-29 103.57.92.186

С Бямбацогт сайд үнэхээр мундаг сайн улс төрч хүн дээ Танд амжилт хүсэе

Avatar

Зочин 2017-08-29 27.123.214.123

Bayamtsogt duu chadvarlag ajillah heregtei ene aldaa gargasan huntei hariutslaga tootsoh heregtei shuu ajilaa sain hii gej bna shuu 2020 oniig martaj bolohgui haalga togshij bna shuu

Avatar

tur 2017-08-29 27.123.214.114

ene hun uneheer hudalch hun ta buhen 2 jiliinumnu hevleliin hural zarlaad yu gej Dongosoj baisniig ni sanaarai

Avatar

Зочин 2017-08-29 27.123.214.123

Ишш царай алдаад гуйж байгаа ухаантай юм байх да Бөөн амбиц өөр чадах юмгүй нөхөр дөө

Avatar

зочин 2017-08-29 202.179.27.14

Хуулийн сайд хүн өөрөө тагнасан чагнасан хэргийн хаагуур яваад жудаг мудаг яриад элийрээд явна вэ

Avatar

od 2017-08-29 66.181.187.141

Ta shynaliln yyt ym bishyy

Avatar

зочин 2017-08-29 202.179.8.6

Тагнасан чагнасан хэрэг Хуулийн сайдын хариуцсан агентлагийн хийсэн ажил байдаг энэ хүн би бол энхийн цагаан тагтаа гэнэ Үнэн эмгэнэл биш үү Ядаж миний хариуцсан агентлагийнхан имй юм хиичжээ гээд уучлал хэлж сураач

Avatar

Зочин 2017-08-29 59.153.114.54

Эби нутгийн дүүгээрээ араа хамгаалуулахаар томилсон тэр нь тендер хусаад л арайчдээ ард түмэн [Хориотой Үг] биш зориг гаргасан намынхнаа ингэж ярьж болох уу концесийн хэд харин [Хориотой Үг] орчилгүй салвал их вм юун засагт ажиллах

Avatar

Zochin 2017-08-29 66.181.177.134

Xenig ch garsan bainga l shumjilj bximda mongolin ard tumni ash oldox bishde

Avatar

зочин 2017-08-29 66.181.183.254

Бямбацогт оо төрөөс тэрбумаар нь цуслахаа боль Хууль зүйн сайдын ажлаа ч олигтой хийхгүй төрөөс луйвардах гэж үхэн хатан зүтгэдгээ боль Хуулийг өөрөө гууль болгож байна Хуулийн байгууллагыг цөөхөн хэдхэн гэр бүл хүмүүсийг хамгаалах хэрэгсэл болгож байгаа чинь хожмын өдөр бараанаар дурсагдах нь лавтай шүү

Avatar

Zochin 2017-08-29 150.129.143.128

Uuruu contsess husaad l baij baih sanaatai ih eree ene byambatsogt zasgiig unagah 7 contsessiin negiig avsan baisan biz dee

Avatar

Зочин 2017-08-29 202.179.31.112

Эбе болон Цаган нард нийлж хууль зүйн яамны агентлигийн нэр хүндийг унгаж хайчад юу нь жудаг ярина Эбегийн Цагааны хүмүүс одоо хүртэл сууж байна нойрноос сэр сэр сэр сэр сэрэх цаг болсон

Avatar

Зочин 2017-08-29 202.179.31.112

Эбе болон Цаган нард нийлж хууль зүйн яамны агентлигийн нэр хүндийг унгаж хайчад юу нь жудаг ярина Эбегийн Цагааны хүмүүс одоо хүртэл сууж байна нойрноос сэр сэр сэр сэр сэрэх цаг болсон

Avatar

Зочин 2017-08-29 66.181.165.17

chi mongol uu yamar ayalgaar bicheed bna aa

Avatar

Зочин 2017-08-29 202.179.31.112

Эбе болон Цаган нард нийлж хууль зүйн яамны агентлигийн нэр хүндийг унгаж хайчад юу нь жудаг ярина Эбегийн Цагааны хүмүүс одоо хүртэл сууж байна нойрноос сэр сэр сэр сэр сэрэх цаг болсон

Avatar

Зочин 2017-08-29 202.179.31.112

Эбе болон Цаган нард нийлж хууль зүйн яамны агентлигийн нэр хүндийг унгаж хайчад юу нь жудаг ярина Эбегийн Цагааны хүмүүс одоо хүртэл сууж байна нойрноос сэр сэр сэр сэр сэрэх цаг болсон

Avatar

Зочин 2017-08-29 202.9.43.67

женко БАТУЛГА хадам ПУТИН РУУ ЯАРАН ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР уулзалдаад баигаа ньдууриамал ПУТИН хүрэлсүхийгээ ЗАСГИЙН тэргүүн болгож ОРОСЫН ивээлд нэгдмэл хүчээр орж БОЛОХ ЭСХИЙГ тандаж асууж яваа юм болуу САИНУУ МУУЮҮ дүгнэлт бол өгч чадашгүи нь ХАРДАХ ЭРХЭЭ ЭДЭЛЛЭЭ

Avatar

g 2017-08-29 202.179.25.53

sain hadam shuu khujaaa naraas kholkho bsan ni deer

Avatar

mongol 2017-08-29 202.21.102.54

zow bodoltoi zow hun shuu

Avatar

Зочин 2017-08-29 178.62.36.18

Энэ засгаар оролдоод байгаа нөхдүүд 20 оны сонгуулиар унах нүхээ ухаж байгаа гэдгийг нь ойлгуулаад бөгсөн дээр нь таван салаа бооь өгөх юмсан

Avatar

зочин 2017-08-29 66.181.160.26

Бизнэсэээ булаацалдаад алалцажж байж бас буруугаа бусад руу чихээд л

Avatar

Зочин 2017-08-29 202.9.43.67

ард түмнээ л ёс суртхууны хувьд их эвдэж баигаагаа бодох цаг болсоон ХОШИН ШОГ ГЭГЧ МАРЗАН ЮМАНД НЭГ ҮЕ ИХ ХОШУУРСАН ШИГ Л ЮМ БОЛЖ БАИНА цаад санаан нь анкет дээрээ саид хийж явсан гэх өчүүхэн дур л баигаашдээ МОНГОЛ УЛС мөхөх зам руугаа оржийгаам болуу гэж гуниг ч төрөх шиг БОР ШИДЭМС ЗАРАХ ХҮН БАИНА УУ боож үхэх нь баина

Avatar

Зочин 2017-08-29 103.9.90.53

Сошиал ертөнцөд солиорцгоогоод л компьютэрийн араас худал шааж түүнээсээ таашаал аваад гүтгэж гүжирдсэн сонссон хоосон хов жив хар мэдээнд тархиа угаалгаад л захын хүнээс авахуулаад л нам төр засаг ярьсан зах замбараагаа алдсан улс төр судлаачид завхайралд автсан залуучууд Үнэ цэнээ мэддэгүй араас хутгалагчид үнэн л юм да өөр юу ч хэлхэв

Avatar

Amar 2017-08-29 202.179.25.179

МАН ийм ядмаг хуульчтай биш юм байгаа биз дээ Ийм хүмүүс сайдын суудал сандаалайгүй бол засаг өнөөдөр юу гэж огцрох юм бэ Аан

Avatar

Зочин 2017-08-29 103.9.90.53

Мэдлэгт суурилсан эдийн засагтай орнуудад байгалийн ухаан (science) технологи (technology) инженеринг (engineering) болон тооны (mathematics) буюу товчлоод (STEM) мэргэжилтэй ажилтнууд хамгийн өндөр цалин авч байна Гэхдээ энэ салбарын мэргэжилтнээс танин мэдэхүйн чадвараас гадна зөөлөн чадвар буюу багаар ажиллах бүтээлч байх зохицох чадварууд нийгмийн болон соёлын харилцааны мэдлэг мэдрэмж өндөр байхыг ажилд авахдаа шаардах болжээ

Avatar

mongol 2017-08-29 103.10.23.218

Koncess nereer tenderguigeer 10 nugalsan uneer tusul avahiig heldeg yum

Avatar

Зочин 2017-08-29 103.9.90.53

Чи мэддиймуу атгахан очүүхэн толгойгоороо ингэж сэтгэдиймуу юм унш бүтээн байгуулалтанд оролц толгой чинь ойлгохгүй ч бие чинь мэдэрнэ
Концесс гэдэг нь ердөө төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны л нэг арга хэлбэр төдий юм Төр захиалагч нь байж хувийн хэвшил хөрөнгө оруулалтаараа тухайн объектыг барьж байгуулна л гэсэн үг Ялангуяа эдийн засаг хүндхэн байгаа энэ цагт зөвхөн төсвийн мөнгөндөө хүлэгдэн ямар ч бүтээн байгуулалт хийхгүй элгээ эвхэн суусан бол харин ч “ Энэ засаг юу ч хийсэнгүй ” гэж шүүмжлэх нь эрүүл үзэгдэл болно

Avatar

Зочин 2017-08-29 66.181.160.19

Концесчид тулгуураас мултрах гээд сандрахдаа тулхтай байхыг сануулж эхэллээ Тендргүйгээр мөнгө идэх арга гэдгийг мэдэхгүй хүн бас байнаа

Avatar

Зочин 2017-08-29 103.9.90.53

Бодит байдлыг дүгнэж улс төр төр засгаа авлигаас чөлөөлж үр бүтээлтэй ажил эрхэлж өндөр өгөөжтэй ажиллах цаг хэзээ ирэх юм бол оо

Avatar

Зочин 2017-08-29 202.70.46.211

Ер нь бодоод байхад ард түмэн бид аливаа асуудлын үнэн мөннийг ялгаад нухацтай шийдвэр гаргаад сурчих хэрэгтэй юм шиг Хаа хамаагүй бичсэн нийтлэсэн хэн нэгний үгээр бусдын бодлоор өөрийнхөө тархийг угаалгах биш гагцхүү өөрийнхөө ухаанаар хараад ухамсарлах хэрэгтэй болов уу Мэдээж хэрэг ард түмнийхээ итгэлийг хүлээгээд төлөөлөл нь болж чадна хэмээн гарч ирсэн л юм чинь аль ч нам улс төрийн гишүүд хэн нь ч байсан хэлсэн үгэндээ эзэн нь байж тогоон дахь асуудлаа өөрсдөө шийдэж чадна биз ээ Тэгээд ч хэтэрхий их талцал хэрүүл л хэнийг нь хэн гэдгийг нь таньж мэдэхэд саад болоод хуваагдаад ч байхыг мэдэхгүй

Avatar

Зочин 2017-08-29 103.9.90.53

Концесс л гээд байх юм тэр чинь сумдыг гэрэлтэй аймгуудыг замтай хотыг сургууль цэцэрлэгтэй болгож байна гэж яагаад боддоггүй юм бэээ

Avatar

zochin 2017-08-29 202.55.191.102

BYAMBAYSOGT GUIA CONTSESIIN GEREEGEER NEW PROGRESS TOM AJIL AVAA BIZ DEE NAMIIN NUHUD CHIN CHAMAIG GANTSAARAA IDEED SURCHIHSAN GEED BGAA YUM BISHUU ODOO BOLI ZA AJILAA UG CHI UGAASAA HIIJ CHADAHGUI SAID GEDG AJIL CHINII CHADAH AJIL BISH ZUGEER HOVDIIN ARD TUMNII SHULDAG TENDERIIN AJILAACH BOLI MANAAS GARSAN NI DEER

Avatar

Зочин 2017-08-29 103.9.90.53

Энэ хэдэн балайнууд анх удаа гишүүн болчоод юу хийхээ мэдэхгүй ингээт тэнэгтээд яваад байгаа юм биш үү Эд нарт юу хийх ёстойг нь заагаад өгчиж болдоггүй юм уу МАН ах нараа Яаж бодсон ч энэ улс орныг туршлага авч явна

Avatar

Бие даасан сонгогчийн бодол 2017-08-29 122.201.31.112

Жишээ нь манай ХУД-ийн нэг тойрогт МАН-аас УИХ-д Нямдорж нийслэлд Болормаа ХУД-т 3 залуу нэр дэвшсэн Манай гэр бүлийнхэн хувь хүнийх нь хувьд эдгээр таван хүнийг дэмжээд санал өгөөгүй Ихэнхийг нь таних ч үгүй МАН-д нь л саналаа өгсөн хэрэг шүү дээ АН-аас улс орноо дээр удирдана гэж үзсэн юм л даа Гэтэл яг л АН-ын замаар явж байна БҮР ЯГ АН-ын замаар шүү

Avatar

Зочин 2017-08-29 178.62.93.181

Өвөлжилт хүндрэх нь тодорхой байхад засгийн газраа унагана гээд явж байгаа энэ хэд чинь тойроггүй гишүүд юм уу Эсвэл хотын дүүргүүдээс гарсан болхоор өвлөөс айхгүй яваад байна уу Тойрогтоо ажилчихгүй байж яаж засгийн газарт ажиллах гээд байгаа лүднүүд вэ

Avatar

Зочин 2017-08-29

Бямбацогт Ж Мөнхбат нарын нэг МАН-ыг удирдах хэрэгтэй С Баяр байвал бүр сайн АН-ын хорчингуудыг дууриавал Монголын хамгийн тулхтай нам уруудахын дохио

Avatar

Зочин 2017-08-29 202.21.106.130

МАНай намыг муухай харагдуулж байгаа газар шороогоо худалдсан бондоос авсан зээлээ төлдөггүй [Хориотой Үг] авилгач офшорч газрын панзчин гэмт хэрэгтэн мөнхбат гэмтэйбаяр санжийн баяр бадамжунай сандуй гэсэн Х У Л Г А Й чдыг зайлуул

Avatar

Зочин 2017-08-29 202.21.106.130

Итгэж сонгосон иргэд олон нийтийн сэтгэлд усаа аль хэдийнэ цацчихсаан МАНай засаг Татвар нэмэхгүй гэсэн яасан бүгдийг нэмсэн хүүхдийн мөнгө яасан хассан Эх орон газар шороогоо харийн х у ж а а нуудад худалдаж ханаж цадахаа мэдэхгүй идсэн авилгыг эрээ цээргүй цэцэглүүлэн хөгжүүлсэн төрийн албыг 60 тэрбумаар худалдаж идсэн

Avatar

зочин 2017-08-29 202.131.225.153

зөвхөн хар амиа бодсон арчаагйү амьтан бас ард түмнийг мунхаг гэж бодсоор яваа хөгийн годил наад нам чинь шинэчилэгдвэл монгол түмэнд хэрэгтэй шинэчилэгдэхгүй ингээдл дарагдвал зөвхөн одоогийн нэдэн сайдад л ашигтай үүнийг энэ годил ойлгохгүй дээ

Avatar

Зочин 2017-08-29 103.9.90.53

МАН-ын бүлгийг удирдсан шиг удирдаж чадсан нөхөр дөө

Avatar

Зочин 2017-08-29 119.40.98.162

Бямбацогт мундаг залуудаа

Avatar

Зочин 2017-08-29

Зөв дуугарсан байна Гэхдээ ингэж зөөлөн аргадах хэрэг байсан юм уу Гал тогоон дотроо ярьж ойлголцож чадахгүй байгаа гудамжны улс төрчдөө гадаа гаргаж авлига авдаг албан тушаал зардагуудаасаа намаа цэвэрлээд цаашаа явсан нь дээр байхаа

Avatar

Зочин 2017-08-29 202.131.243.162

Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байна уу Муу өмхий урвагч дүлзэн жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна аа Энэ засгийн газар огцроод дараагийн урвагч дүлзэн ухна хүрэлсүхийн засгийн газар байгуулагдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй байдал улам дордож төвд кармааны [Хориотой Үг] жанхуугийн дохиол зангаагаар хөдөлдөг засаг болж хувирна Юун өөрсдийн идээ бээрээ шахаж намын толгой дээр байгаа энхболд хүрэлсүх эрэдэнэбатын хулгай луйврыг илчлэх адилхан хулгай хийх засаг гарч ирэх болно Төвд кармааны [Хориотой Үг] жанхуугийн муужгай ухна хүрэлсүх ичиж амьдар аа Ухна хүрэлсүхийн хэлж байгаа шиг бичлэг дээрх яриа сонгуулийн дараа биш харин ч өмнө нь болсон юм яг тодорхой хэлбэл цаг хугацааны хувьд 7-р сарын 7-ны нөхөн сонгууль болохоос 6-7 хоногийн өмнө болсон Би яагаад тэгэж дүгнэж байна вэ гэвэл ухна “э****з морьд уралдуулахгүй” гэдэг үгийг 6 сарын 29-нд хэлсэн юм Тэр үгийг хэлснээс хойш 1-2 өдрийн дараа энэ яриа болсон Тэгээд ч энэ яриаг хөндлөнгийн гуравдахь этгээд бичээгүй жанхуугийн гаагааны резин баатар өөрөө бичсэн Зориуд ман-г хооронд нь хагаралдуулж нийгмийн анхаарлыг өөр зүгт сарниулах гэсэн далд санаатай хийгдсэн “гүйцэтгэх ажиллагаа байна” Одоо МАН-д ганц л зам байна Казино ухна хүрэлсүх жанхуугийн талд ажиллаж жанхууг гаргаж ирсэн тул энэ урвагч дүлзэн ухныг үтэр түргэн намаас хөөж зайлуул Ардын нам 60 тэрбумд нэр холбогдсон бүх хүнийг албан тушаалаас нь огцруулж намаас хөөж өөрт бугшсан идээ бээрээ шахаж улсын мөнгө луйвардсан бүх нөхдөд хариуцлага тооцож дараа нь УИХ-р жанхуу хулгайчийг төмөр замын хэрэг номурангийн хэргээр үтэр түргэн огцруулж улсаас хулгайлсан мөнгийг төлүүлэхгүй бол удахгүй долларын ханш 10 000 болж улс орны эдийн засаг бүрэн дампуурч инфляци 1000 хувьд хүрч бид жинхэнэ утгаараа бүрэн ялагдах болно

Avatar

Зочин 2017-08-29 212.21.66.6

МАН-ынхан ч жудгаа аль хэзээний гээсэн байхаа Тийм юмнуудаа буурин дээрээ орхиод л нүүх хэрэгтэй дээ таануус

Avatar

Зочин 2017-08-29 212.21.66.6

Хүн шиг юмнуудад бол хэрэгтэй л үг байна Нохой шиг хүмүүс бол ойлгохгүй дээ

Avatar

намын гишүүн 2017-08-29 178.62.36.18

намын залуусаас дунд арай дөнгүүртэй нь энэ бямбоцогт л юм даа хүрэлсүхийг гайгүй гэж харж байсан өөрийн цагаа хүлээж чадахгүй яараад өөрийгөө баллаад хаячлаа бямбацогтоо чи энэ хүмүүсийн алдааг битгий давтаарай

Avatar

Зочин 2017-08-29 144.217.60.211

Журмын нөхөд чинь хээрийн чонотой нийлсэн замын ноход болсоон Наад хэд чинь чиний үгийг сонсохгүй бол 20 онд [Хориотой Үг] дээр хаягдана гэдгээ мэдэхгүй л улилдаж байгаа Тоохгүй ажлаа хийсэн чинь дээр байх

Avatar

baymbatsogtiin duu 2017-08-29 202.55.183.178

ах сайд болчоод одоо сайдаасаа буучих гээд бачуураад л яваад байна уу ийм хогийн юм яриж явдгаа болих хэрэгтэй төрийн сайд байж авсан шиг авч өгсөн шиг өгөө

Avatar

Зочин 2017-08-29 37.187.129.166

Чамайг хүмүүс харааж зүхэж байгаа бол чи хүчтэй байна чи зөв байна гэсэн үг Бүү шантраарай Намаа эвлүүлж улсаа урагшлуулахад зориг тэвчээр хэрэгтэй Үгэндээ эзэн болж өөрөө ч бас зарчимч байгаарай

Avatar

Зочин 2017-08-29

Бид нэг Монгол гээд аль 2012 оноос л ярьж уриалж ойлголцуулж зөвшилцүүлэх гэж явсныг нь мэдэх юм Бямбацогтыг бүлгийн дарга байхад нам нь ингэж булайгаа дэлгэж байсангүй Одоо болохоор хоёр талд гараад л алингаа алдах юм энэ МАН-ынхан

Avatar

Зочин 2017-08-29 18.85.22.204

МАН-ынхан минь дотроо учраа ол Эвээ бодож амласнаа хий Бие биедээ битгий дэгээ тавиад бай Улс чинь улдаж ядарч гүйцлээ

Avatar

зочин 2017-08-29 103.229.121.57

Зарчимч хүн дээ Улс төрд орсноосоо хойш шууд бизнес компаниа хаясан энэ хүн шиг жудагтай хүн ховор байх Юуг нь мэдэхгүй хүмүүс бусадтай адилхан идэж уудаг байх гэж хардаж сэрддэг биз

Avatar

Зочин 2017-08-29 66.181.191.19

ЖУДАГТАЙ ТЕНДЕРЧИН ГЭЖ БАЙХ УУ МОНГОЛД ЯДАЖ БАЙХАД А В И Л Г А Г Ү Й ТЕНДЕР ГЭЖ ҮЗЭЭД ӨГЬЕ Ч БАЙДАГГҮЙ ГЭЖ БАЙГАА ХУДЛАА ГЭВЭЛ ГУДМАНД ТВ ШУУД ЯРИЛЦЛАГА АВААД ШАЛГАЧИХАЖ БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж