Зургаан настнуудыг сургуульд хэрхэн бэлтгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Зургаан настнуудыг сургуульд хэрхэн бэлтгэх вэ?

Зургаан настнуудыг сургуульд хэрхэн бэлтгэх вэ?

Эрдэм ном шамдан суралцахаар сургуулийн босго анхлан алхана гэдэг бага насны хүүхдийн хувьд том сорилт байдаг. Хүүхэд бүр харилцан адилгүй ч цоо шинэ газарт очиж, огт танихгүй хүнтэй уулзахаас тэд эмээж, тавгүйтдэг. Тэгвэл 6 настай балчирхан үрсээ “9 сарын 1”-ий чухал өдөрт хэрхэн бэлтгэх талаар товчхон зөвлөгөө хүргэе.


1 Өглөө хэдэн цагт сургууль дээрээ очиж, хэдэн цагт тарах, сургууль дээр байх хугацаанд ямар хичээл орж, юу хийдэг талаар хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулах

2 Сургуульд орж, сурагч болох тухайд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрж байгааг нь асуух. Баярлах, сандрах, айх, эмээх гээд бүгдийг нь хичээнгүйлэн сонсож, эргээд тайлбарлаж, залруулах

3 Есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хүүхдээ дагуулан сургууль дээр нь очиж, анги танхимтай нь танилцуулж, багштай нь уулзуулах

4 Сургуульд сурахын давуу талыг хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулах. Ганцаараа гэртээ уйтгарлаж суухгүй, олон найзтай болно, хэрэв хүүхэд чинь цэцэрлэгтээ унтах дургүй байсан бол сургууль дээр унтдаггүй гэх мэтээр ярьж, тайлбарлах

5 Хүүхэд бүр л түүний адил сургуулийн эхний өдрөөс айж, сандардаг гэдгийг хэлэх

6 Үзэгний сав, эсвэл дэвтрийнх нь завсар аав, ээж нь үргэлж хайрладаг гэдгийг илтгэх бяцхан зурвас, зураг хийж явуулах

7 Сургууль дээр ямар нэг асуудал гарахад аав, ээж нь үргэлж туслахад бэлэн гэдгийг ойлгуулах

8 Боломжтой бол сургууль эхлэхээс өмнө цаашид нэг ангид суралцах хүүхэдтэй нь танилцуулах. Ингэснээр таны хүүхэд хичээл эхлэх өдөр хэдийн найзтай болчихсон додигор алхах болно.

9 Сургууль руугаа явах замдаа хөрш айлынхаа үе тэнгийн хүүхдүүд, тэдний эцэг эхтэй хамт явах

Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ
Эх сурвалж: АНУ-ын хүүхдийн эмч нарын академи

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж