Н.Цогтоо “Turkish Airlines World Golf Cup – Ulaanbaatar 2017”-д тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Н.Цогтоо “Turkish Airlines World Golf Cup – Ulaanbaatar 2017”-д тэргүүллээ

Н.Цогтоо “Turkish Airlines World Golf Cup – Ulaanbaatar 2017”-д тэргүүллээ

“Turkish Airlines World Golf Cup” гольфын тэмцээн наймдугаар сарын 19-нд Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдлаа. Тэмцээн “Mount Bogd Golf Club” дээр болж, “Монголын Гольфын холбоо”- ны болон Монгол Улсын шилдэг 68 тоглогч оролцжээ. 

Тэмцээний шилдэг оролцогчоор шалгарсан Н.Цогтоо ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Турк улсын Анталяа хотод зохион байгуулагдах “Turkish Airlines World Golf Cup” –ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Тэрбээр Турк руу бизнес ангиллаар нисч, таван одтой “Титаник” зочид буудалд байрлах аж. Мөн дэд байранд орсон шилдэг тоглогчдыг  “Turkish Airlines World Golf Cup” –ын хүндэт цом дурсгалын зүйлээр шагнажээ. Шагналыг “Turkish Airlines” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Али Өздэмир гардуулсан байна.

“Turkish Airlines World Golf Cup” нь 2013 оноос хойш дэлхий даяар зохион байгуулагдаж буй цуврал гольфын тэмцээн юм. Одоогоор дэлхийд хамгийн нэр хүндтэй Гольфын клуб бөгөөд 62 улс оронд 100 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж