“Ми ми” оруулах, хэрэглэхийг хуулиар хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

“Ми ми” оруулах, хэрэглэхийг хуулиар хязгаарлажээ

“Ми ми” оруулах, хэрэглэхийг хуулиар хязгаарлажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулж буй гэр гуанз, буудлуудад “Ми ми” хэмээх бодисыг худалдан борлуулж байсан таван хэргийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газраас илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Ц, Н, Х, Цогтцэций сумын иргэн Т, Ц болон Ханбогд сумын Э нарыг энэ төрлийн бодисыг худалдсан хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг Улаанбаатар хотод бүртгэгдээгүй гэж албаны эх сурвалж хэлэв.

Хууль бус гэх тодотголтой өнөөг хүүрсэн “Ми ми” бодисын импорт болон хэрэглээг албан ёсоор хуульчилсан гэдгийг албаныхан тодотгож байна. Энэ оны долдугаар сараас мөрдөгдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.14.2-т Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол 4670 /дөрвөн мянга зургаан зуун далан/ нэгжээс 24 000 /хорин дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ. Ингэснээр “Ми ми” гэх бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдээд байгаа юм.

“Ми ми” нь донтуулах чанартай, тогтмол хэрэглэсэн тохиолдолд хүний таван цул эрхтэнд хуримтлагдсаар бие махбодыг хүчтэй хордуулж, эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг байна. Мөн зүрх, уушги, элэг, бөөр, дэлүү буюу таван цул эрхтнийг гэмтээж, амь насанд нь аюул учруулах бодисоор гаргаж авдгийг хуулийнхан тогтоожээ. Тиймээс БНХАУ-д ч кофейн натрийн бензоат буюу уг бодисыг сэтгэцэд нөлөөт бодисын хоёрдугаар ангилалд авч үзэн, энэ төрлийн хэрэгт захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг юм байна.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж