Залуучуудын улсын аварга шалгаруулах заалны хөлбөмбөгийн тэмцээн Өвөрхангай аймагт эхэллээ. Арвайхээр суманд нээлтээ хийсэн бөгөөд эхний тоглолтууд болж өнгөрчээ. Тэмцээнд оролцож буй 10 багийн 120 тамирчин хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож байна. Эхний өдөр “Сэлэнгэ пресс”, “Хангарьд” багуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж 6:6-аар эвийн гэрээ байгуулжээ. Тэгвэл “Хоромхон”, “Хад”-ыг 20-4-өөр бут ниргэж бас нэг шуугиан тарьлаа. Лигт тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг Улаанбаатар дээд сургуулийн баг талбайн эзэд болох Өвөрхангайн багийг 15:5-аар бут ниргэж, баруун аймгийнханд хичээлээ заалаа.
“Хасын Хүлгүүд” 6:4 “Эрчим”
“Хараацай” 8:9 “Хад”
“Хангарьд” 6:7 “Хасын Хүлгүүд”
“Эрчим” 6:5 “Мазаалай”
“Өвөрхангай” 3:12 “Хараацай”
2011 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн нийт хоёр сая 600 мянган төгрөгийн шагналын сантай бөгөөд аваргууд энэ сарын 20-нд тодорно.
Б.Мөнхзул.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.