Биокомбинатын сургууль, цэцэрлэг нээлтээ хийх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Биокомбинатын сургууль, цэцэрлэг нээлтээ хийх үү?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа барилга, өргөх байгууламжийн чанар, техник ашиглалт болон хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг өчигдрөөс шалгаж эхэлсэн байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Биокомбинатын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоогоод байгаа билээ.
Малын гоц халдварт өвчний улмаас шаардлагатай бол сургууль, цэцэрлэгийн хичээллэх хугацааг хойшлуулахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч мэдээлсэн. 

Тус дүүрэгт төрийн өмчийн 45 сургууль, 30 цэцэрлэг болон хувийн 27 сургууль, 29 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн хэвлэлийн албанаас тодруулахад “Одоогоор тус дүүргийн Онцгой комисс хуралдаагүй байна. Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн ариутгалыг сайн хийх хэрэгтэй гэдэг зөвлөмжийг нийслэлийн удирдлагаас өгсөн. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх хугацааг хойшлуулах асуудлыг Онцгой комиссоор хуралдаж байж шийдвэрлэнэ” гэв.

Одоогийн байдлаар нийслэлд 900 гаруй өрхийн 16704 мал бүртгэлтэй байдаг. Эхний ээлжинд хотын “А” бүсээс 2700 орчим малыг нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж