Германы Хамбург хотноо энэ өдрүүдэд хоёр жил тутамд зохион байгуулдаг боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Монголын боксчдын тухайд анх 1974 оноос эхлэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ.
Өнгөрсөн хугацаанд ширэн бээлийтнүүд нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэн болсон ба П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн аваргын хос медальтнууд юм. Боксчид 2015 оны ДАШТ-ээс медальгүй иржээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт боксчид
Алтан медаль
48 кг: П.Сэрдамба (Милан-2009)
Мөнгөн медаль
57 кг: P.Отгонбаяр (Мюнхен-1982)
60 кг: Т.Үйтүмэн (Будапешт-1997)
54 кг: Э.Бадар-Ууган (Чикаго-2007)
51 кг Н.Төгсцогт (Милан-2009)
Хүрэл медаль
48 кг: Э.Цогтжаргал (Taмпере-1993)
60 кг: У.Мөнх-Эрдэнэ (Милан-2009)
48 кг: Д.Сэрдамба (Баку-2011)
60 кг: У.Мөнх-Эрдэнэ (Алматы-2013)
Б.ЭНХ