БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун энэ оны эхээр гурван хүүхдийн аав болжээ. Yonhap агентлагийн мэдээлж буйгаар, Хойд Солонгосын удирдагчийн гэргий Ли Соль Жу энэ оны хоёрдугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлсэн юм байна. Гэхдээ одоогийн байдлаар хүүхдийн хүйс, нэрийг нууцалж байгаа аж.
Сонирхуулахад, Ким Чен Ун Ли Соль Жу-тай 2009 онд гэрлэсэн юм. Тэдний анхны хүүхэд 2010 онд төрсөн бол хоёр дахь хүүхэд буюу охин Ким Жу Э нь 2013 онд мэндэлжээ.
Бэлтгэсэн: Ц.Уран