Монголын дөрвөн боксчин медалийн төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Монголын дөрвөн боксчин медалийн төлөө тоглоно

“Улаанбаатар түншлэл 2012” олон улсын 16 дахь удаагийн намрын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15.00 цагт “Мишээл экспо төв”-д болох гэж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон Монголын ширэн бээлийтнүүд өнөөдөр дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тулалдана.

Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-д Монголын баг дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй зорьсноос дөрвүүлээ медалийн төлөөх тулаанд шалгараад байгаа юм. 

ДАШТ-ий медалийн төлөөх эхний тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 21.00 цагаас, хоёрдугаар ээлжийн тоглолтууд 01.00 цагт эхлэх хуваарьтай.

Монголын тамирчдаас 49 кг-д Г.ГАН-ЭРДЭНЭ хүрэл медалийн төлөө Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумбийн боксчин Юберхен Мартинезтай, 64 кг-д Б.ЧИНЗОРИГ 2017 оны Европын аварга, Армяны боксчин Оганес Бачковтой тус тус тулалдана. 

Тэдний тулаан 21.00 цагт В рингэнд эхэлнэ.

Үдэш 01.00 цагт эхлэх хоёрдугаар ээлжийн тоглолтод Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нар тоглоно. Д.Отгондалай 60 кг-д Венесуэлийн боксчин Луис Кабрератай, харин 69 кг-ын жинд Б.Түвшинбат Европын аварга, нутгийн тамирчин Абасс Бараоутай медалийн төлөө өрсөлдөх юм.

Боксчид хүрэл медалийн төлөөх тоглолтод ялалт байгуулбал дараа нь мөнгө, цаашлаад алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болно.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж