БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр болсон. 20.9 км урттай уг замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа аж. Иймээс Нийслэлийн газрын албанаас уг зам дагуу газар чөлөөлж эхэлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд замын трасст өртсөн есөн байшин, долоон хашаа, таван ТҮЦ, гурван чингэлэг, 32 зарын самбарыг буулгасан байна. Үлдсэн өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 21 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллагатай зөвшилцөж байгаа юм байна.
Авто замын өргөтгөл, шинэчлэлтийг газар чөлөөлсний дараа эхэлнэ.
Г.ТҮШИГ
Холбоотой мэдээ