Балетын урлагт дуртай, хүн бүрийн хичээллэх боломж

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Балетын урлагт дуртай, хүн бүрийн хичээллэх боломж

Балетын урлагт дуртай, хүн бүрийн хичээллэх боломж

Монголын үндэсний балетын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн бүртгэл явагдаж байна. Шинэ хичээлийн жилд  тус сургууль хүүхдийн хөтөлбөр /2-5 нас/, балетын үндсэн анги /8-15 нас/, балет анги /16-с дээш насанд хүрэгчид/ гэсэн үндсэн  гурван  хөтөлбөрөөр  хичээллэхийн дээр орчин үеийн бүжиг, сунгалт /гимнастик/, түүхийн бүжиг, ардын тайз зэрэг олон төрлийн нэмэлт хичээлүүд орно. Монголын үндэсний балетын сургуулийн  хичээл есдүгээр  сарын 2-ны өдрөөс эхэлнэ.

Тус сургууль зуны сургалт зохион байгуулсан юм.  Зуны эрчимжүүлсэн хөтөлбөрт Баянхонгор аймгийн Тэмүүжин театрын дугуйлангийн сурагч Х.Жавхлантөгс ,Б.Номин-Өлзий нар хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэн холоос зорин ирж  суралцжээ. ‘Монголын балетын хөгжил сан’ болон Монголын үндэсний балетын  сургуулийнхан  жил бүр Монголын үзэгч олондоо дэлхийн бусад улс орны балетын шилдэг уран бүтээлчдийн гайхалтай тоглолтуудыг хүргэдэг. Тэрхүү тоглолтод, хүүгээ, охиноо оролцуулах сайхан боломжийг бүү алдаарай.

А.Амар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж