Дэлхийн аваргаас медаль хүртсэн жүдочид

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

Дэлхийн аваргаас медаль хүртсэн жүдочид

Каспийн тэнгисийн орчмын орнууд бие биендээ “булчингаа харуулж” эхлэв

 

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр (2017.08.28) манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэнээр Монголын жүдочид түүхэндээ дэлхийн аваргаас 14 медаль хүртээд байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хос медалтан Хашбаатарын Цагаанбаатар бол эмэгтэйчүүдээс тодорсон анхны хос медальтан өчигдөрхөн мөнгөн медалийн эзэн болсон Мөнхбатын Уранцэцэг юм.   

Медалиа ихэрлүүлсэн Монголын гурван жүдоч гурвуулаа Дэлхийн аваргууд байгаа нь тэдний чансааг илтгэх нэгэн үзүүлэлт биз ээ. 
 

Алтан медаль:

  • Х.Цагаанбаатар (2009 он)
  • М.Уранцэцэг (2013 он)
  • Г.Болдбаатар (2014 он)

Мөнгөн медаль:

  • О.Балжинням (1989 он)
  • Д.Амартүвшин: (2013 он)
  • М.Уранцэцэг (2017 он)

Хүрэл медаль:

  • Д.Баттулга (1989 он)
  • Х.Эрдэнэт-Од (2005 он)
  • Х.Цагаанбаатар (2010 он)
  • М.Бундмаа (2010 он)
  • С.Ням-Очир (2015)
  • Д.Сумъяа (2015)
  • Ц.Мөнхзаяа (2015)
  • Г.Болдбаатар (2017 он)

Б.ЭНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж