26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд үүрэг гүйцэтгэх ОБЕГ-ын алба хаагчдыг өнөөдөр  /2017.08.29/ үдлээ. Энэ удаагийн ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбаа болон Онцгой байдлын албаны тугийг долдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах ажиллагааны салбарын эмч, ахлах дэслэгч Ж.Хаш-Эрдэнэд гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж