Байнгын хорооны хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хурал хойшиллоо

Байнгын хорооны хурал хойшиллоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлаа өгөх хүсэлт болон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр тов гаргасан. Гэвч тодорхой бус шалтгаанаар Байнгын хорооны хурал хойшлоод байна. Одоогоор Байнгын хороо хэзээ хуралдах талаар мэдээлэл өгөх хүн алга. Тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяраас тодруулах гэсэн боловч ‘Байнгын хороо хэдий хүртэл хойшилсон нь тодорхойгүй’ гэснээс өөр зүйл мэдээлсэнгүй.

Төрийн ордонд үдээс хойш 14 цагаас МАН-ын бүлэг хуралдана. Тиймээс бүлгийн хурлын дараа Байнгын хороо хуралдаж мэднэ гэж зарим хүн таамаглаж байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж