Хулгайч нараас болгоомжлоорой

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Хулгайч нараас болгоомжлоорой

Хулгайч нараас болгоомжлоорой

Наймдугаар сарын 28-ны өдрийн 05:00 цагаас 29-ны өдрийн 05:00 цагийн хооронд Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагад нийт 37 хулгайн хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс 20-ыг нь цагдаа нар илрүүлсэн байна. Нэг хоногийн хугацаанд иргэд, байгууллагаас нийт 1680 мэдээлэл шалгуулжээ. Гэмт хэргийн 109, зөрчлийн 1166, согтуугийн 253, зам тээврийн ослын 405 мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэнийг цагдаа нар шалгаж байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт “Хүнсний дэлгүүрт гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн  тавдугаар хороонд суух 33 настай Б  гэгч ‘iPhone 7’ гар утас хулгайлсныг илрүүлжээ.

Мөн Барилгын материалын дэлгүүрт хулгайч орсон байна гэх мэдээллийн дагуу шалгахад 28 настай Г дэлгүүрийн цоожийг эвдэн 80 ширхэг будаг шингэлэгч хулгайлж байхад нь барьжээ. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд сэжиг бүхий аксент маркын автомашин яюж байхад нь шалгахад 17 настай эрэгтэй “Конка” LCD зурагт, ”Шимано” уулын дугуй, цахилгаан дрилл зэрэг эд зүйлийг хулгайлан авч явж байжээ.

Жил бүрийн намар оюутнууд хөдөө орон нутгаас ирэх, хүүхэд багачуудын хичээлийн хэрэгслийг бэлтгэх үеэр хулгайн хэрэг нэмэгддэг. Тиймээс худалдааны төв, зах, дэлгүүрээр явахдаа сэрэмжтэй байхыг цагдаа нар санууллаа.

Т.МӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж