Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотноо ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотноо ажиллаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Будапешт хотноо ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотноо ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар тус улсад болж байгаа ДАШТ-д баг хамт олноо дэмжихээр хүрэлцэн очоод байгаа бөгөөд тус хотод ажиллах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нартай уулзалт хийнэ. Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа буюу энэ оны 9-р сарын 4-7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорны эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнүүдтэй ажил хэргийн уулзалтууд хийх юм.

Эх сурвалж: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж