Бразил хүүгийн төвшинг 11,25 хувь болголоо

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Бразил хүүгийн төвшинг 11,25 хувь болголоо

Эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Бразил улсын төв банк инфляцийг бууруулахаар бодлогын 11,25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус улсын инфляцийн төвшин 2010 онд 5,91 хувь байсан бөгөөд энэ онд ч таваас илүү байхаар байгаа аж. Мөнгөн тэмдэгт болох реалын ханш хэт өндөр байгаа. Гэвч бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлсэн нь гадаадын мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Төв банкны хувьд энэ шийдвэр нь инфляцийг номхотгох арга хэмжээнүүдийн эхлэл гэж мэдэгдэж байгаа юм. Реалын ханш өндөр буйгаас болж экспортын бараа бүтээгдэхүүнийг нь илүү үнэтэй болгож буйгаас Бразилийн үйлдвэрлэлийн салбарт муугаар нөлөөлж байгаа аж. Гэхдээ Засгийн газраас эдийн засгийг хэт халалтаас сэргийлэх шаардлагатай байгаа юм. Латин Америкийн хамгийн том нь болох Бразилийн эдийн засаг 2010 онд долоон хувиар өссөн юм.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж