Нисэх, Биокомбинат, Морингийн даваагаар нэвтрүүлэхгүй хэвээр

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Нисэх, Биокомбинат, Морингийн даваагаар нэвтрүүлэхгүй хэвээр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай УИХ-ын дарга З.Энхболдоос өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио тогтоогоод байгаа билээ.

Одоогоор малын гоц халдварт өвчний улмаас нэг айлын хоёр үхрийг устгажээ. Нөхцөл байдлын талаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын орлогч дарга М.Түмэннаст даргаас тодруулахад “Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Нисэх, Биокомбинат, Морингийн даваа чиглэлд нэвтрэх замыг хааж, Улаанбаатар хот руу автомашин орохыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Тус чиглэлд явах иргэд Өлзийт хорооллоор явж байгаа” гэж мэдээллээ.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Цэнджавын нийт 14 үхэрт шинжилгээ хийж, хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран, дамжин тархах аюултай өвчинд тооцогддог гэдгийг мэргэжилтнүүд санууллаа.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж