Оросын санхүүжилтээр АЦС-аа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Оросын санхүүжилтээр АЦС-аа өргөжүүлнэ

Тун удахгүй 15 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй “Номин талст” хамтлагийнхан ахлагч Д.Батсүхтэй уулзан шинэ уран бүтээл, тоглолтын бэлтгэлийн талаар ярилцлаа.

ОХУ-ын санхүүжилтээр Унгар улсад атомын цахилгаан станцыг (АЦС) өргөжүүлэх ажил ирэх 2018 оны нэгдүгээр сард эхлэхийг гадаад хэргийн сайд Петер Сияяарто мэдэгджээ. АЦС-ын санхүүжилтийг хоёр орны төрийн тэргүүн даваа гаригт уулзах үеэр тохирсон аж. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр Будапештэд айлчилжээ.

ОХУ-аас 10 тэрбум еврогийн санхүүжилтийн ихэнхийг гаргахаар ярилцсаны дараа бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр болсон байна. Хоёр орны төрийн тэргүүнүүд 2014 онд гарын үсэг зурсан гэрээний дагуу ОХУ-аас зээл олгож,  Росатом компани АЦС-ын өргөжүүлэх ажлыг хамтран гүйцэтгэхээр болжээ.

Будапешт хотоос өмнө зүгт 100 км зайтай орших атомын цахилгаан станцад 1200 мегаваттын хоёр цөмийн тогоо барьж, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх аж. Тус АЦС-ыг 1980-аад онд Зөвлөлтийн технологиор барьсан бөгөөд Унгарын эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг хангадаг байна.

АЦС-ыг өргөжүүлэх төслийг Унгарын хөрш Австри улсаас хүчтэй эсэргүүцэж, Европын шүүхэд гомдол гаргахаар сүрдүүлжээ. Будапешт хотын захад байрлах АЦС-д шинээр хоёр цөмийн тогоо барих ажил Европын холбооны эрх зүйн шалгалтаас шалтгаалан саатаад байсан ч Европын комиссоос Унгарын АЦС-ын төслийг өнгөрсөн гуравдугаар сард баталсан байна.

Эх сурвалж:
Agence France-Presse

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж