Үзэсгэлэнд үндэсний бүтээгдэхүүнээр оролцохыг сануулав

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнд үндэсний бүтээгдэхүүнээр оролцохыг сануулав

Үзэсгэлэнд үндэсний бүтээгдэхүүнээр оролцохыг сануулав

МҮХАҮТ нь Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран ирэх есдүгээр сарын 16-24-ны өдрүүдэд “Монгол-Хятад-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн”-г ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форум нь “Нэг бүс нэг замын боломжийг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг хамтран бүтээн байгуулах нь” сэдэвтэйгээр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа эдийн засгийн форум зохион байгуулж, төслийн танилцуулга хийх ажээ.

Монгол-Хятад-Оросын бүс нутгийн Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн бизнесийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо, соёл, аялал жуулчлал, харилцаа холбоо, хил дамнасан эдийн засаг зэрэг хүрээний хамтын ажиллагааны тавцанг бий болгох, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, хөгжлийг ахиулах зорилготой юм. Үзэсгэлэн жил бүр өргөжин тэлж, гурван улсынх байхаа больжээ. Энэ жил хөрш гурван орны бизнес эрхлэгчдээс гадна Тайвань, Малайз, Хонгконг, БНСУ-ын бизнес эрхлэгчид оролцоно. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийнхан өргөн бүрэлдэхүүнээр оролцохоор болжээ.

Үзэсгэлэнд оролцогчдын хувьд Монголын үндэсний бараа бүтээгдэхүүн болон импортын бараа бүтээгдэхүүнийг бүртгүүлэхийг зохион байгуулагчид сануулж байна. Мөн БНХАУ-ын Гаалиас тавьсан хорио цээрийн улмаас цагаан идээ, архины төрлийн бүтээгдэхүүн, тамхи, гоо сайхан, косметик, импортын хүнсний бүтээгдэхүүнээр оролцох боломжгүй ажээ. Үзэсгэлэнд оролцохыг хүсч буй хүмүүс есдүгээр сарын 2-наас өмнө МҮХАҮТ-д бүртгүүлэх гэнэ.

Т.МӨНХ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж