З.Энхболд: Гүтгэхээ зогсооё

Хуучирсан мэдээ: 2017.08.29-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Гүтгэхээ зогсооё

З.Энхболд: Гүтгэхээ зогсооё

Улс төрийн нөхцөл байдал хүндрэхийн хирээр асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлэх, цаашилбал иргэдийг төөрөгдүүлэх зорилготой, зохиомол мэдээллүүд олноор цацагддаг болсон нь нууц биш. Иргэд ч аль нь үнэн, аль худал болохыг мэдэхээ больж төөрөлддөг нь үнэн.

Өчигдөрхөн сошиал ертөнцөөр “У.Хүрэлсүх АН-ыг Засгийн Газарт урьжээ…Эрх баригч МАН 65 УИХ-ын гишүүнтэйгээр үнэмлэхүй олонхийг бүрэлдүүлж буй ч дотоод зөрчилдөөн дээд цэгтээ тулжээ. Үүнийг 30 гишүүн гарын үсэг зурж ЗГ-ыг огцруулах гэж буй үйл явц харуулна. МАН доторх эх сурвалжийн өгч буй мэдээллээр М.Энхболд, Ж.Эрдэнэбатын талынхныг бүрмөсөн төрөөс холдуулан АН-тай хамтрах шийдвэрийг У.Хүрэлсүх гаргажээ” гэсэн мэдээлэл гарч байна.

Гэтэл энэхүү мэдээлэл худлаа гэдгийг УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга Зандаахүүгийн Энхболд албан ёсны цахим хуудсаараа мэдэгдлээ. “Хатуу самар” З.Энхболд бичихдээ, “Энэ миний гарын үсэг биш шүү. У.Хүрэлсүх Шадар сайдтай түймэр унтраалцахад цуг явснаас өөрөөр уулзаагүй, бичиг солилцоогүй. Гүтгэхээ зогсооё” гэсэн товч бөгөөд тодорхой тайлбар өгчээ. Тэрээр “жинтэй хатуу үг хэлдэг, за гэвэл ёогүй, хэт хатуу” имиджтэй улс төрч. Тэгэхээр З.Энхболдын хийсэн тайлбар эцсийнх гэдэг нь маргаангүй бололтой.

Эх сурвалж: mgl.world

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж