Өмнөд Африкийн Квазулу-Натал мужийн Шаямоя тосгонд хүний мах идсэн хэрэг гарч, оршин суугчдыг сэрдхийлгэжээ. 25 настай бүсгүйн зэрэмдэг болсон цогцос олдож, түүнийг хүний мах идэгчдийн золиос болсон гэж үзэж байна. Тэрбээр өнгөрсөн долдугаар сараас хойш сураггүй байжээ.
Бүсгүйн цогцос олдсоны дараа нэгэн эрэгтэй цагдаа нарт хүний мах идэхийг оролдсон хэмээн хэргээ хүлээжээ. Тэрбээр цагдаа нарыг гэртээ дагуулж очин тогоонд хийсэн хүний чихнүүдийг харуулсан тул баривчилсан аж. Өөрийгөө анагаагч гэж нэрийдсэн тэр эрэгтэй хүний махаар хийсэн хоолоор тосгоны иргэдэд үйлчилж байсан байж магадгүй гэнэ. Түүний гэрээс цүнхэнд хийсэн хүний биеийн бусад хэсгүүдийг олжээ.
Энэ хэрэгт цагдаа нар өөр дөрвөн эрэгтэйг холбогдуулан баривчилсан байна. Тэднийг шүүх хурал ирэх есдүгээр сард болох аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС